быстрый займ на карту
Үзсэн: 146

ЧИНГЭЛТЭЙН ЭГШИГ ТОГЛОЛТ БОЛЛОО

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдэд урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёл Урлагийн их сургууль хамтран Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт уламжлал ёсоор “Соёлын наадам” арга хэмжээг зохион байгуулж, Чингэлтэйн эгшиг тоглолтыг толилууллаа.

Арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд Монголынхоо түүх, өв соёл, нүүдэлчин ахуйг харуулсан “Соёлын наадам” арга хэмжээ нь жуулчид, наадамчин олонд урлаг соёлын бие даасан үйлчилгээ үзүүлснээрээ онцлог боллоо. Мөн арга хэмжээг үзэж сонирхохоор дүүргийн хамтын ажиллагаат БНСВУ-ын Хо-Чи-Мин хотын Тхү Дук дүүргийн Ардын хорооны дарга Данг Нгүен Тхань Минь тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тоглолтод ОХУ-ын Саха(Якут) улсын Хангалас дүүргийн Покровск хотын 1 дүгээр дунд сургуулийн захирал Спиридон Спиродонович Шишигин тэргүүтэй хэл хуурчид оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook