ЗАЛУУ ЭХ ОРОНЧДЫН АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярыг угтаж Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргээс Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нээн үг хэлж, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ.

“Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр энэ жил 18 нас хүрсэн 12 сурагчид цэргийн үүрэгтний үнэмлэхийг гардууллаа. Мөн “Монгол цэргийн жавхаа” зохион бичлэгийн уралдааны I байрт 37 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ц.Амгаланбаяр, II байрт 57 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Ундармаа, 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Мөнхзул, III байрт 24 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ц.Түвшиндалай, 72 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч С.Цэрэндулам нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

11.37     11.38

Энэхүү арга хэмжээний үеэр 180 залуу “Эх орончдын андгай”-г өргөж, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэв. Үүний зэрэгцээ Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн зарим албан хаагчид цол нэмснийг нь гардуулан өглөө.

“Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн жагсаалын үзүүлэх тоглолт, Батлан Хамгаалахын Их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчдийн тоглолт, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт болов.

11.39     11.40

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярыг угтсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, чөлөөнд гарсан ахмад дайчид, бэлтгэл офицерууд, залуучууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Leave a Reply

  • Facebook