“Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлье” сэдэвт өдөрлөг боллоо

IMG_8912        Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн Өрхийн эрүүл мэндийн Төвүүдээс санаачлан “Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлье” сэдэвт өдөрлөгийг 2014 оны 12 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн байгууллага, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран зохион байгууллаа.

IMG_8960           Өдөрлөгийн үеэр эмзэг бүлгийн, тусламж дэмжлэг шаардлагатай эмэгтэйчүүдэд мөнгөн бус хэлбэрийн дэмжлэг үзүүллээ. Уг өдөрлөгт нийт 19 хорооны 16 Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид оролцож, өрх толгойлсон, эмзэг бүлгийн 80 эмэгтэй оролцов.IMG_8973

IMG_8961

Leave a Reply

  • Facebook