быстрый займ на карту
Үзсэн: 109

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 74 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 17 дугаар хорооны 103 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Боловсролын салбарт он дамжсан 13, 2019 оны төсөвт тусгасан есөн барилгын ажил явагдаж байна. Он дамжин хийгдэж буй барилгууд дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Он дамжин хийгдэж байгаа ажлуудаас энэ хичээлийн жил эхлэхээс өмнө 10 ажлыг нь хүлээлгэн өгнө.

Leave a Reply

  • Facebook