быстрый займ на карту
Үзсэн: 303

БЭЭЖИН ХОТЫН ШИЧӨН ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотын Шичөн дүүргийн Засаг даргын Орлогч Ли И тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд соёл урлаг, аялал жуулчлал, нийтийн биеийн тамир зэрэг нийгмийн салбарт хамтын ажиллагаа тогтоох талаар санал солилцсон юм. Энэ үеэр Шичөн дүүргийн Засаг даргын Орлогч Ли И “БНХАУ, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ үед Чингэлтэй дүүрэгт зочлон, хамтын ажиллагаа тогтоох гэж буйдаа баяртай байна. Шичөн дүүрэг нь Чингэлтэй дүүрэгтэй адил төр захиргааны байгууллагууд, банк санхүү, хууль эрх зүйн, соёл, урлагийн болон худалдаа үйлчилгээний томоохон байгууллагууд төвлөрсөн дүүрэг билээ. Цаашид бид Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллахад таатай байх болно” гэдгийг онцолж байлаа. Шичөн дүүрэг нь Бээжин хотын төвийн голлох хоёр дүүргийн нэг бөгөөд 1.180.000 гаруй хүн амтай, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал өндөр хөгжсөн дүүрэг юм.

Leave a Reply

  • Facebook