быстрый займ на карту
Үзсэн: 143

БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН ШИЧӨН ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын Бээжин хотын Шичөн дүүрэг хооронд нийгмийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Шичөн дүүргийн Засаг даргын орлогч Ли И нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хоёр дүүргийн хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Бээжин хотын Намын хорооны Нарын бичгийн даргын Орлогч Ли Биюу болон холбогдох албаныхан оролцлоо.

Энэ жил Монгол Улс, БНХАУ  хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Улаанбаатар, Бээжин хотууд Ах дүүгийн хотуудын хэлэлцээрт гарын үсэг зурсны 5 жилийн ой тохиож буйгаараа онцлог бөгөөд энэхүү хамтран ажиллах санамж бичгийг байгуулснаар дүүрэг, хотууд болон цаашлаад улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин дэвжихэд томоохон хөшүүргэ болно гэдгийг хоёр тал онцоллоо.

Leave a Reply

  • Facebook