ЦАГААН НУГА ЗУСЛАНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 128 ХҮҮХЭД БАГАЧУУД АМАРЧ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 25, 26 дугаар тогтоолоор батлагдсан “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн хотын соёл” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, “Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хүүхэд, багачуудын эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх, ёс заншил, өв соёлыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дүүргийн 8-16 насны нийт 128 хүүхдийг “Цагаан нуга” Олон улсын хүүхэд, гэр бүлийн зусланд 7 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд амрааж байна.

 Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Цагаан нуга зуслантай 5 жил хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд тус зуслангийн хөтөлбөр нь хүүхэд, залууст дэлхийн болон Монголын ёс заншил, өв соёлыг сурталчлан таниулах ач холбогдолтой байдаг юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook