БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТЫН “ХЯТАД МОНГОЛ ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГ ХУДАЛДААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

БНХАУ-ын Эрээн хотын “Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга, уулзалт” нь 2019 оны 08 дугаар сарын 15, 16-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо 11 дэх удаагаа зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Хятад Монгол, Оросын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулах, гар гараа холбон шинэ эрийн үеийг нээх” уриа дор болох бөгөөд салбар форум, төсөл танилцуулах хурал, төслийн гэрээнд гарын үсэг зурах, үзэсгэлэн худалдаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг хэлбэрээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана.

Иймд тус чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй “Хятад-Монгол-Орос” шилдэг бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”-д Монгол улсаа төлөөлөн шилдэг бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцох хүсэлтэй ААН, Бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч: ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон, Монгол улсын Улаанбаатар хотын захиргаа, Монгол улсын Дорноговь аймгийн Захиргаа, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газар, ОХУ-ын Эрхүү мужийн Захиргаа

Гүйцэтгэн зохион байгуулагч: ӨМӨЗО-ний Худалдааны танхим, Эрээн хотын Ардын засгийн газар, МҮХАҮ Танхим, Орос- Буриадын Худалдааны Аж Үйлдвэрийн танхим

Дэмжигч байгууллага: БНХАУ-ын Үндэсний Худалдааг дэмжих хороо, БНХАУ-ын Олон улсын худалдааны нийгэмлэг, Монгол улсын Гадаад харилцааны яам

Үзэсгэлэн зохион байгуулагдах газар: БНХАУ, ӨМӨЗО-ны Эрээн хотын Олон улсын хурал, үзэсгэлэнгийн танхим

Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа: 2019 оны 8 дугаар сарын 16-20-ны өдрүүд
Үзэсгэлэн A, B, C, D 4 танхимд гарах бөгөөд тус бүр
• Олон улсын онцлог бараа бүтээгдэхүүний танхим
• Хятад улсын онцлог бараа бүтээгдэхүүний танхим
• Нүүдэлчдийн соёлын танхим
• Технологийн танхим
Бүртгэлийн хугацаа: 2019 оны 7 дугаар сарын 16-аас 8 дугаар сарын 8-ны өдөр

Танхимын Гишүүн байгууллагууд нэн түрүүнд бүртгүүлэх эрхтэй бөгөөд зөвхөн үйлдвэрлэгчдийг бүртгэхийг анхаарна уу. Мөн төрөлжүүлсэн бүртгэл хийх тул бараа бүтээгдэхүүний төрлөөс хамааран талбайн тоо хязгаартай.

Оролцох хүсэлтэй ААН,Бизнес эрхлэгчид хавсралтаас Бүртгэлийн хуудсыг татан бөглөж exhibition@mongolchamber.mn хаягт ирүүлнэ үү. Бүртгэл баталгаажсан эсэхийг хариу мэдэгдэнэ.

Холбоо барих: Үзэсгэлэн Яармагийн Газар 312371, 94147978
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook