ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОНО.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутаг болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592, А/578, дүүргийн Засаг даргын 2018 оны А/148 дугаар захирамжуудын хүрээнд дүүргийн 17 дугаар хорооноос 15 тооны үхрээ гаргахгүй байсан иргэний малыг мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутаг буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 335 дугаар гармын байршилд гаргах ажлыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтсээс томилогдсон 16 албан хаагчдын оролцоотойгоор гаргах ажлыг зохион байгуулсан юм. Дээрх ажлын хүрээнд тухайн иргэний малыг малчин өрхөөр маллуулж байсан ба цаашид ах дүү нарт нь хүлээлгэн өгөх ажлыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулж, хүлээлгэн өглөө. Ингэснээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлж байгаа өрх байхгүй болсон бөгөөд цаашид мал аж ахуй эрхлэхээр, худалдан борлуулахаар мал оруулж байх тал дээр анхаарч байнгын хяналтын постуудаар хяналт тавьж ажиллах юм.

Иргэн та хориглосон бүсэд мал, амьтан оруулж ирэх, заавал хамрагдах ёстой мал эмнэлгийн үйлчилгээнд мал, амьтнаа хамруулаагүйгээс болж, гарсан хохирол, халдварт болон халдварт бус өвчлөлийн үед гарсан зардлыг өмчлөгч өөрөө бүрэн хариуцах болохыг анхаарна уу.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook