ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ДУНД “НИСДЭГ ТАВАГ”-НЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн флайн дискийн холбоо”-той хамтран дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Нисдэг таваг”-ны тэмцээнийг Хайрхан хөгжлийн төвд зохион байгууллаа. Тэмцээнд дүүргийн 1-19 дүгээр хорооны 50 тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээний нээлтэд Япон улсын Шизуока хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нисдэг тавгийн холбооны дарга Ясуйо Отцука, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китаава Масахиро, Шизуоза мужийн шилдэг тамирчин Казунори Шигате нар оролцож, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тамирчдад 3 ширхэг спорт тэргэнцэр хандивлалаа.

ХАЙРХАН ХӨГЖЛИЙН ТӨВ

Leave a Reply

  • Facebook