быстрый займ на карту
Үзсэн: 169

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын “Холт” Хүүхдийн Халамжийн байгууллагын гадаад дахь төслийн багийн ахлагч Сол Ин Хэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дүүргийн алслагдсан гэр хорооллын дунд өрх толгойлсон гэр бүлийг дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалах салбар төвийг 8 дугаар сарын сүүл гэхэд нээн ажиллуулахаар төлөвлөж байгаагаа тус байгууллагаас танилцуулан төслийн талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Солонгос улсын “Холт” хүүхдийн халамжийн байгууллага нь Монгол, Камбоджи, Танзани, Непал зэрэг улсуудад ядуу өрхийг дэмжих төсөл, өрх толгойлсон гэр бүлийн дэмжих зэрэг төслүүдийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд манай улсад 5 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдийн амьжиргааны түвшин доогуур өрхийг чадваржуулах хөтөлбөр, ядуу өрхийн хүүхдийг дэмжих хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж байсан юм.

Leave a Reply

  • Facebook