быстрый займ на карту
Үзсэн: 104

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУД “ЦАГААН НУГА” ХҮҮХДИЙН ЗУСЛАНД АМРААД ИРЛЭЭ

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/240 дүгээр тушаалаар “Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хүүхэд, багачуудын эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх, Монголын ёс заншил, өв соёлыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зусланд амруулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулан ажиллаа. Ажлын хэсэг дүүргийн 8-16 насны нийт 128 хүүхдийг “Цагаан нуга” Олон улсын хүүхэд, гэр бүлийн зуслангийн 07 дугаар сарын 21-нээс 28-ны ээлжид амраах ажлыг зохион байгуулж, зуслангийн орчин дахь хүүхдийн эрүүл аюулгүй байдлын талаар Ажлын хэсгийн зөвлөмжийг зусланд хүргүүлж, хүүхэд багачуудыг зусланд хүргэн, хүлээлгэн өгч, зусланд амраад буцаад ирэх хугацаанд хяналт тавьж ажиллаа.
“Цагаан нуга” зусланд амарсан хүүхэд, багачууд “Дэлхийн өв-Монгол соёл” хөтөлбөр, үйл ажиллагаанд хамрагдан, чөлөөт цагаан зөв боловсон өнгөрүүлэн амраад ирлээ.

Leave a Reply

  • Facebook