быстрый займ на карту
Үзсэн: 397

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 12 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА БОЛОН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРНО

Дүүргийн нутаг дэвсгэр 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 17 сургууль, 28 цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа явуулж эдгээрт 38 мянга гаруй хүүхэд сурч хүмүүжсэн.

2019-2020 оны хичээлийн жилд 2 сургууль, цэцэрлэгийн цогцолбор, буулгаж шинэчилж байгаа 3 цэцэрлэг, 3 сургууль, 2 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 61 дүгээр сургуулийн спорт заалны барилга, 11 дүгээр хороонд 175 хүүхдийн ортой цэцэрлэг тус тус ашиглалтад орно. Эдгээр барилгууд ашиглалтад орсноор сургуулийн суудлын тоо 1580-аар, цэцэрлэгийн орны тоо 985-аар нэмэгдэнэ.

Барилгын ажлын явцад холбогдох байгууллагууд тогтмол хяналт тавин, эдгээр барилгуудыг чанартай гүйцэтгэж, хугацаандаа хүлээлгэн өгөхөд анхааран ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook