быстрый займ на карту
Үзсэн: 172

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ УРСГАЛ ЗАСВАРЫН АЖЛАА ДУУСГААД БАЙНА

Сургууль, цэцэрлэгүүд анги танхим, нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээг БСШУСЯ, НБГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 6 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дуусгахаар ажиллаж байна. Нийт сургууль, цэцэрлэгийн 90 гаруй хувь нь урсгал засварын ажлаа дуусгаад байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хийгдэх шаардлагатай 2019 оны засварын ажлын саналыг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлснээр 37, 39 дүгээр сургуулийн цахилгааны их засвар, 49, 117 дугаар сургуулийн дээврийн их засварын тендер нээгдсэн бол 173 дугаар цэцэрлэгийн дээврийн их засвар хийгдэхээр сонгон шалгаруулалт хийгдэж байна.

23 дугаар сургуулийн Спорт заалны засварын ажил хийгдэхээр БСШУСЯ дээр гэрээ байгуулагдан засварын ажил эхлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

Leave a Reply

  • Facebook