быстрый займ на карту
Үзсэн: 206

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80,1 ХУВЬТАЙ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 2019-2020 оны Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн өргөтгөсөн хурал боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд ажлын хэсгийн дарга А.Дамцагдорж удирдан явуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, ОСНААУГ ХҮТ 6, 7, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв, Чингэлтэй Тохижилт үйлчилгээ ХХК, “Найши трейд” ХХК, гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан “Соён дрийм” ХХК, Халаалтын зуухны “Эрдэнэсуврага” ХХК, “Ану сервис” ХХК, “Элбэг дулаан” ХХК-ны удирдлага мөн СӨХ-ны гүйцэтгэх захирлууд оролцлоо.
Тус хурлаар 12 салбар 155 заалттай Чингэлтэй дүүргийн 2019-2020 оны Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, цаашид өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг эрчимжүүлж, 14 хоног тутам тайлан мэдээг ирүүлж, өвөлжилтөд хүндрэл учирч болзошгүй сургууль, цэцэрлэгийн асуудлыг анхаарч ажиллах талаар үүрэг даалгаврыг өглөө. Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 80,1 хувьтай хэрэгжиж байна.

Leave a Reply

  • Facebook