быстрый займ на карту
Үзсэн: 79

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”  болгон зарласантай холбогдуулан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг Чингэлтэй дүүргийн хэмжээнд 3 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  зохион байгуулж байна.

 Хуваарийн дагуу 11 дүгээр хороонд зохион байгуулагдаж байгаа Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяны хүрээнд  иргэний гаргасан санал хүсэлтийн дагуу  2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ажлын хэсгийн ахлагч, Онцгой комиссын  нарийн бичгийн  дарга Д.Бат-Эрдэнээр ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж Хүчит шонхор худалдааны төвд хяналт шалгалт хийн ажиллалаа.

 Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах чиглэлээр байгууллагын ажилтан албан хаагчдын мэдлэг дутмаг, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хийгддэггүй, ажилтан албан хаагч нар улсын байцаагчийн тавьсан шаардлага биелүүлдэггүй, зах руу нэвтэрч буй тээврийн хэрэгсэлд тавих хяналт байхгүй гарал үүслийн бичгээр нэвтрүүлдэг, орчны бохирдолд цэвэрлэгээ үйлчилгээ хийгддэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн бөгөөд ажлын хэсгээс цаашид Хүчит шонхор худалдааны төвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, болзошгүй  эрсдэлээс урьдчилан сэргийлж, тус төвд гарсан зөрчил дутагдлыг засаж сайжруулах хүртэл хуулийн хүрээнд зохих журмын дагуу арга хэмжээ авах саналыг гаргасан байна.

Leave a Reply

  • Facebook