Олон улсын тэмцээнд Өсвөрийн шигшээ баг амжилттай оролцлоо

20141011_162747(0)

        Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг самбо, жудо, шатар, аэробик, гимнастикийн төрлөөр Олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

20141011_160331

       Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Жудо бөхийн тамирчин Г.Сарангоо 80 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ.       20141011_163612       ОХУ-ын Эрхүү хотноо 2014 оны 10 сарын 25-26-ны өдрүүдэд Жудо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах III дахь удаагийн тэмцээн болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн нийт 18 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсоноос Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Тэргэл, Г.Тэмүүжин нар 12-13 насны 39 кг-ын жинд хүрэл медаль, Б.Төмөрбаатар 7-р байр, 14-16 насны ангилалд И.Ядамсүрэн 46 кг-ын жинд 5-р байр, 17-19 насны +90 кг-ын жинд Э.Амартүвшин хүрэл медаль, Н.Бат-Эрдэнэ 5-р байранд орж, амжилттай оролцоод ирлээ.

10532645_767755463267240_3496490481006526653_o

       7 настай Л.Очирбат хүү 2014 оны Тайвань улсын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэн Олон улсын шатрын холбооны Дэд мастер цол авсан бөгөөд 2014 оны 12 сарын 05-нд Бразил улсад зохиогдсон Шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

1911699_366749950153906_7782973731065327337_n

         Бүгд Найрамдах Солонгос улсад болсон Аэробик гимнастикийн 4 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчин 5 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Т.Бат-Эрдэнэ Степийн төрөлд 1-р байр Алтан медаль, 10д ангийн сурагч Б.Өүлэнзаяа ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцож шагналт 6-р байранд тус тус шалгарлаа. Мөн 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 Алт, 6 Мөнгө, 3 хүрэл медаль авч багаараа 1 дүгээр байранд шалгарчээ.

 

Leave a Reply

  • Facebook