быстрый займ на карту
Үзсэн: 157

СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРӨӨР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 20 СУРАГЧ СОЛОНГОС УЛСЫГ ЗОРИНО

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, чиглэл, “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас боловсролын чиглэлд хамтын ажиллагаат улс, хот, дүүргүүдтэй багш, сурагчдын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгтэй хамтран ажиллах хүрээнд хэрэгжиж буй “Сурагч солилцооны хөтөлбөр”-өөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 6-9 дүгээр ангийн улс, нийслэл, дүүргийн чанартай олимпиадуудад амжилт үзүүлсэн сурагчдын төлөөлөл болох 20 сурагч 3 багшийн хамт энэ сарын 13-18-ны өдрүүдэд Ёнсү дүүрэгт зочилно.

Эдгээр багш, сурагч, эцэг эхийн төлөөллийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хүлээн авч уулзан, боловсролын талаар баримталж буй бодлогыг танилцуулж, сурлагын амжилт хүслээ. Чингэлтэй дүүрэг нь Ёнсу дүүрэгтэй хамтран ажиллах хүрээнд “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

Leave a Reply

  • Facebook