быстрый займ на карту
Үзсэн: 162

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАР ДЭЭРЭЭС ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАР УТАС, ЭД ЗҮЙЛ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЖ БАЙНА

Гэмт хэргийн замаар олдсон эд зүйлийг борлуулах боломжийг таслан зогсоох, Эрүүгийн хуулийн 18.6-д заасан “Мөнгө угаах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/376 дугаар захирамжийн дагуу дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Монтел”, “Тэди” зэрэг томоохон худалдааны төв, урт цагааны гудамжинд гар дээрээс гар утас, эд зүйл худалдан борлуулдаг иргэдтэй уулзалт хийж шаардлага хүргүүлэн, баталгаа гаргуулж ажиллалаа. Түүнчлэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж зөрчил гаргасан 14 иргэнд зөрчлийн шийтгэл оногдуулж үйл ажиллагааг зогсоосон байна.

Leave a Reply

  • Facebook