ЕБС-ийн тогооч нарын сургалт зохион байгуулагдлаа

20141207_121134

           Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал”, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, ШУТИС, Монголын Хоол зүй технологичдын холбоотой хамтран ЕБС, цэцэрлэгийн тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2014 оны 12 сарын 06, 07-ний өдрүүдэд “Хүүхдийн хоол” сэдэвт онол, дадлагын сургалтыг зохион байгууллаа.

20141206_113347

       Уг сургалтаар одоо мөрдөгдөж байгаа хүүхдийн хоолны жорноос сонгон авч нийт 28 нэр төрлийн хоолыг оролцогч тогооч бүрээр хийлгэж, хоол үйлдвэрлэлийн технологийн үе шат, тэдгээрт баримтлах горим, шинэ техник, дэвшилтэт технологийн талаар танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook