быстрый займ на карту
Үзсэн: 94

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өглөө.

       Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг 08 дугаар сарын 15-ны дотор жигдрүүлэх, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах сургууль, цэцэрлэгийн барилгын үлдсэн 2 байршлын газрыг чөлөөлөх, сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил, авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах, нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давс нөөцлөх, хөрөнгө оруулалтын ажлын явц, чанар, гүйцэтгэлд хяналт тавих, зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх, түргэн үйлчилгээний цэгүүдээр худалдаалж байгаа бүтээгдэхүүнд эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанарт хяналт тавьж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, авто зам болон үерийн далан суваг, ус зайлуулах шугамын цэвэрлэгээ тогтмол хийх ажлуудыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгавруудыг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгснийг танилцууллаа.

          Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл барих болон урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүсний чанарт тогтмол хяналт тавьж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатны байгууллагууд хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд анхаарах зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг даргын орлогч  Ж.Лхагвасүрэн өглөө.

              Мөн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяны явц болон иргэдээс гарган санал хүсэлт, түүний хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook