быстрый займ на карту
Үзсэн: 138

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөө өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж цаг үеийн холбогдолтой үүрэг даалгаврууд өглөө.

      Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах талаар архив бичиг хэргийн тасгийн дарга С.Энхцацрал,  цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах мөн цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх болзолт уралдааны явцын талаар Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер дэд хурандаа Н.Сүхбаатар, Хүнс. худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат 1-6 дугаар хороодод ахуйн үйлчилгээний чиглэлээр шинэлэг технологи нэвтүүлж буй аж ахуй нэгжүүдийг уралдаанд оролцуулах талаар тус тус мэдээлэл өгөв.

 

Leave a Reply

  • Facebook