быстрый займ на карту
Үзсэн: 160

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2019 оны 08 дугаар сарын 05-06 ны өдрүүдэд  дүүргийн 19 дүгээр хороо, Зуслангийн бүс Зуун мод, Тахилт, Доод салхитын 6-7 айл, өрх усанд автаж, хөрсний ус гарсан тухай иргэн Н.Оюунгэрэлийн өгсөн дуудлагын дагуу тус хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын  байцаагч, ахмад Т.Түмэннасан, гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга а/а Б.Төвшинбаяраар ахлуулсан  бэлтгэл ээлжийн  6 албан хаагч, Патрол маркийн  УНЦ 45-08 улсын дугаартай автомашин, 2 мотопомптойгоор шуурхай  арга хэмжээ аван учирсан хохирлыг арилгах арга хэмжээг зохион байгуулсан тухай болон учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээг тооцож бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах албад, томилгоот бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллах, нөөц бүрдүүлэх тухай  хэлэлцлээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээллээр Улаанбаатар хотод 8 дугаар сард бороо хур их хэмжээгээр орох төлөвтэй байгаа тул иргэд, олон нийт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллахыг  зөвлөж байна.

Leave a Reply

  • Facebook