быстрый займ на карту
Үзсэн: 222

“АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИЙГ СУРТАЛЧЛАХ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх, ахуйн үйлчилгээний салбарт инноваци нэвтрүүлэх, шинэлэг технологийг сурталчлах, хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Ахуйн үйлчилгээний шинэлэг технологийг сурталчлах аян”-ыг 8 дугаар сараас 10 дугаар сарын 15-ныг дуустал 2 сарын хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс ахуйн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад аяны талаарх мэдээллийг хүргэх уулзалтыг зохион байгуулж, мэдээлэл өглөө.

Шинэ технологи, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг Улаанбаатар хотын 380 жилийн ойн байрын арга хэмжээний хүрээнд шагнаж урамшуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах юм.

Ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж буй нийт байгууллага, иргэн та бүхэн уг аянд оролцож, өөрийн байгууллага, цэг салбартаа шинэлэг үйлчилгээ, шинэ технологийг нэвтрүүлэн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс 7777-1992, 8911-8313 дугаарын утсаар авах боломжтой юм.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook