быстрый займ на карту
Үзсэн: 882

ДҮҮРГИЙН ИРГЭДЭД БНСУ-ЫН ЭМЧ НАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Бусан хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 8 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Хайрхан хөгжлийн төв”-ийн байранд Бусан хотын эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байна.

Гурав дахь жилдээ болж буй уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нээж, Бусаны эмч нарт дүүргийн иргэдийн өмнөөс талархсанаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэлээ. Бусан хотын нарийн мэргэжлийн 31 эмч, сувилагч 3 хоногийн турш дүүргийн иргэдэд уламжлал, мэдрэл, дотор, нүд, хүүхдийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж үйлчлэх юм байна.

Leave a Reply

  • Facebook