быстрый займ на карту
Үзсэн: 319

ХАМТЫН АЖИЛЛАГААТ БУСАНЖИН ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн хамтын ажиллагаат БНСУ-ын Бусан хотын Бусанжин дүүргийн Эрүүл мэнд, аялал жуулчлалын хэлтсийн дарга Жү И Рам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд гурав дахь жилдээ Бусан хотын Эмч, эмнэлгийн холбооны нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарын баг Чингэлтэй дүүргийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог энэ сарын 14-16-ны өдрүүдэд хийж байгаа билээ. Уулзалтаар хоёр тал тус арга хэмжээний талаар болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов. Энэ үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбат эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагч, ажиллагсдад Чингэлтэй дүүргийн иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ.

Leave a Reply

  • Facebook