быстрый займ на карту
Үзсэн: 123

ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД 700 ГАРУЙ ИРГЭН ХАМРАГДААД БАЙНА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Бусан хотын Бусанжин дүүрэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гурав дахь жилдээ энэ сарын 14-16-ны өдрүүдэд Бусан хотын Эмч, эмнэлгийн холбооны нарийн мэргэжлийн 31 эмч, сувилагчдын баг дүүргийн 19 дүгээр хороо, “Хайрхан хөгжлийн төв”-д иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байгаа билээ. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат арга хэмжээтэй танилцаж эмч нарын багтай уулзан дүүргийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийллээ.

Уламжлал, дотор, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд, нүд, мэдрэл, гэмтэл зэрэг найман төрлийн үзлэг, оношилгоонд 700 гаруй иргэн хамрагдсан бөгөөд үзлэг, оношилгоо баасан гарагийн 10-13 цагийн хооронд үргэлжилнэ.

   

Leave a Reply

  • Facebook