Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хороо нэгдсэн арга хэмжээ боллоо

IMG_9070

       2014 оны 12 сарын 09-ний өдөр цахилгааны болон гэр хорооллын айл өрхийн ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар Хэсгийн ахлагч нарт зөвлөгөө өгөх зорилгоор “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хороо нэгдсэн арга хэмжээ”-г Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгууллаа.

IMG_9048

       Уг арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн 10-р хорооны хэсгийн ахлагчид, Онцгой байдлын Хэлтсийн Гал унтраах 10 дугаар ангийн 1, 2, 4-р салааны бие бүрэлдэхүүн айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сурталчилгааны материал тараан, шуурхай албаны автомашинтай чанга яригчаар иргэдэд аман ухуулга хийн, хорооны зам, гарц, мухар гудамж, өндөр хүчдэлийн дор буусан айл өрхтэй газар дээр нь танилцаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар зөвөлгөө, зааварчилгаа өглөө.

Leave a Reply

  • Facebook