быстрый займ на карту
Үзсэн: 146

ҮЕРИЙН УС НЭВТРҮҮЛЭХ БАЙДАЛД ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЖ ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг “Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн дүүргийн 7-19 дүгээр хороодын үер усны аюулд өртөж болзошгүй айл өрх, үерийн хамгаалалтын далан суваг, зам доогуурх ус зайлуулах хоолойн үерийн ус нэвтрүүлэх байдалд үзлэг шалгалт явуулж холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Мөн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хороодын Засаг дарга, Ажлын албаны дарга, хэсгийн ахлагч, гамшгаас хамгаалах сайн дурын бүлэг, иргэдийг хамруулан “Үерийн аюултай үед хорооны гамшгаас хамгаалах албаны харилцан ажиллагааг зохион байгуулах нь” сэдвээр танхимын сургалт зохион байгуулав.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ХЭСЭГ

Leave a Reply

  • Facebook