“Эх түүхээрээ бахархая” аяны хүрээнд 50-р сургуулийн ахлах ангийн сурагчид Дүрслэх урлагийн музейтэй танилцлаа

IMG_9202

       Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачуудад эх оронч үзэл төлөвшүүлж, түүх, соёлоо таниулах зорилгоор Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “Эх орныхоо түүх соёл, ёс заншлыг танин мэдэж, түүхээрээ бахархацгаая” аяныг зохион байгуулж байна. Уг аянд Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн нийт 84 бүлгийн 2444 сурагч хамрагдах бөгөөд 2014 оны 10 сарын 17-аас 2015 оны 3 сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

IMG_9203

      2014 оны 12 сарын 11-ний өдөр Нийслэлийн 50-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчид Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй танилцлаа. Мөн энэ өдөр “Эх түүхээрээ бахархая” сэдэвт эссэний уралдаанд 37-р сургуулийн сурагч Н.Ганзаяа тэргүүн байр, 49-р сургуулийн сурагч Ч.Сонинбаяр удаалж, 5-р сургуулийн сурагч Ө.Маргад 3-р байранд шалгарлаа.

IMG_9231

IMG_9255

Leave a Reply

  • Facebook