быстрый займ на карту
Үзсэн: 285

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангах, үргэлжилсэн борооны улмаас их хэмжээний ус тогтож эвдрэлд ороод байгаа авто замуудын судалгааг гаргаж, холбогдох арга хэмжээг авах, Орон сууцны хороолол дундах тохижуулах шаардлагатай тоглоомын талбайн байршил, одоогийн нөхцөл байдлын талаарх фото зураг бүхий нэгдсэн судалгааг дүүргүүд гаргаж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт 2019 оны 08 дугаар сарын 23-ны дотор хүргүүлэх зэрэг үүрэг даалгавруудыг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгснийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Орчны аюулгүй байдлыг хангах тухай 05 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, шөнийн цагаар архи, согтууруулах ундаа, тамхи, зөвшөөрөлгүй жижиглэн худалдаа эрхлэхийг таслан зогсоох, хяналт тавих, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, түүхий нүүрс хэрэглэхгүй байх талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, ирэх пүрэв гарагт Тусгаар тогтнолын талбайд УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулах нээлттэй хаалганы өдөрлөгт байгууллагууд чиг үүргийн дагуу оролцох, хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл барих болон урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, дуусгах хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатны байгууллагууд хангах зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө.

Leave a Reply

  • Facebook