быстрый займ на карту
Үзсэн: 376

ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО, ГҮНТИЙН ДАВААНД 24 ЦАГИЙН ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Байгалийн голомтод тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/772 дугаар захирамж, “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Байгалын голомтод тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/572 дугаар захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын тушаалаар Хүн, малын гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийг 8 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын шийдвэрээр дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн даваанд хяналт шалгалтын түр постыг ажиллуулж Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 4 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж, иргэдийн тээврийн хэрэгслийг шалгаж, мах, махан бүтээгдэхүүнийг дүүргийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байх тал дээр хяналт тавьж, иргэд олон нийтэд мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook