быстрый займ на карту
Үзсэн: 436

ПҮРЭВ ГАРАГТ ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛНО

Монгол Улсын Их хурлын Өргөдлийн байгын хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран маргааш буюу 8 дугаар сарын 22-ны Пүрэв гарагт иргэдийн санал хүсэлтийн дагуу Тусгаар тогтнолын талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн хэлтэс, албадууд чиг үүргийн дагуу иргэдэд төрийн 65 үйлчилгээг хүргэж холбогдох мэдээ, мэдээллээр хангаж ажиллах юм. Өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн хэлтэс, албадын дарга нар, “Таван толгой түлш” ХХК, Гэр хорооллын дэд хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзан өдөрлөгийн бэлтгэл ажил, зохион байгуулалтад анхаарах талаар холбогдох үүрэг, даалгаврыг өглөө.

Нээлттэй өдөрлөг пүрэв гарагийн 11-17 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдах юм.

 

Leave a Reply

  • Facebook