быстрый займ на карту
Үзсэн: 517

ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн санал, хүсэлтийн дагуу “Нээлттэй хаалганы” өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Агаар орчны бохирдол бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ч.Гантулга, “Таван толгой” ХХК-ийн захирал М.Ганбаатар нар болон 6000 гаруй иргэн оролцлоо.

Өдөрлөгөөр Чингэлтэй дүүргийн хэлтэс, албадууд чиг үүргийн дагуу иргэдэд төрийн 65 үйлчилгээг хүргэж холбогдох мэдээ, мэдээллээр хангаж ажиллалаа. Мөн үеэр 2019 оны хичээлийн жилийн үзэсгэлэн худалдаа болсон юм.

    

Leave a Reply

  • Facebook