ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жилийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг дүүргийн хэмжээнд 3 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  зохион байгуулж байна.

Хурлаар Иргэн төвтэй төрийн үйлчилгээ аяны хүрээнд иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу дүүргийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болоод цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж комиссын гишүүдэд холбогдох үүрэг даалгавруудыг өгөв.

Leave a Reply

  • Facebook