ИТХ-ын даргын мэндчилгээ

ИТХ-ын Даргын мэндчилгээ

11.41

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ

Эртний билэгдэлтэй нанж бунданг энгэр дээрээ дэлгэсэн эцэг өвгөдийн шүтээнийг эрхэмсэг арван гурван овоондоо шингээсэн нар хур наадуулсан ээвэр дулаан энгэр, байгалийн гоо үзэмж цогцолсон үзэсгэлэнт сайхан хангай Чингэлтэй хайрхан уулаараа овоглосон Чингэлтэй дүүргийнхээ нийт ард иргэд, дүүрэгтэй амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон бүх хүмүүст энэхүү цахим хуудсаар дамжуулан чин сэтгэлийн хүндэтгэл өргөе.

Нутгийн Өөрөө удирдах байгууллагын 7 дахь удаагийн сонгуулиар сонгогч олныхоо итгэл найдварыг хүлээж байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийн хугацаандаа дүүргийнхээ хөгжил цэцэглэлт болон ард иргэдийнхээ амар тайван, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, нутгийн удирдлага, орон нутгийн хурлын оролцоог бүх түвшинд дээшлүүлэх, чанаржуулах, дүүргийн эдийн засаг, нийгмийн чадавхи бололцоог улам бүр нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй, хурдан шаламгай шийдвэрлэж ажиллахын төлөө дүүргийн Засаг дарга, Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадууд, төрийн ба төрийн бус байгууллагуудын оролцоонд түшиглэн нягт хамтран ажиллаж байна.

Дүүргийн эдийн засаг нийгмийг  хөгжүүлэх зорилт, хөгжлийн хөтөлбөрүүдийг батлах, хяналт тавих,  төсвийн орлого, зарлагын хяналтыг сайжруулах, иргэний нийгмийн байгууллагыг идэвхтэй ажиллуулах, бодлого шийдвэр гаргах, хяналт тавих түвшинд иргэдийн оролцоог өргөжүүлэх,иргэд олон нийттэйгээ амьд холбоог бий болгож, ухуулга сурталчилгаа, санал шүүмжлэлийн мөрөөр зохиох ажлыг чанаржуулах, хурлын байгууллагын материаллаг бааз, ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, хурал засаг даргын үйл ажиллагааны  нэгдмэл  байдлыг хангах, хурлын төлөөлөгчид, ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, зохион байгуулсан  үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах, иргэдэд хүргэх  ажлыг тогтмол хийж хэвшүүлэхээр зорьж байна.

Монгол Улсын маань тархи зүрх нь болсон Нийслэл Улаанбаатар хотын маань нэг хэсэг Чингэлтэй дүүрэг маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Passcert latest comptia a+ certification 220-901 practice test is written to coincide with https://pro-essay-writer.com/ the real test by the experienced it experts and specialists

Leave a Reply

  • Facebook