быстрый займ на карту
Үзсэн: 397

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛДЭГ ГАЗРУУДЫН ДУНД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 104 дүгээр зарлиг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/749 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд согтууруулах ундаа худалдаалдаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд “Архи согтууруулах ундааны худалдаа үйлчилгээний талаарх  нээлттэй хэлэлцүүлэг”-ийг Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, нормативыг хүн амын тоо, бусад нөлөөлөх үзүүлэлтийг харгалзан шинэчлэн тогтоох, согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хуваарийг богиносгох, долоо хоног бүрийн нэг өдрийг архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх талаар болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт тусгасан чиглэлээр зэрэг тус тус хэлэлцэн зохион байгуулж явууллаа.

Хэлэлцүүлэгт архи согтууруулах ундаа худалддаг болон түүгээр үйлчилдэг 231 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, хэлэлцэх асуудлын хүрээнд санал бодлоо илэрхийлж, тусгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн холбогдох дээд байгууллагуудад хүргүүлэх юм.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook