быстрый займ на карту
Үзсэн: 892

СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРӨӨР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 20 СУРАГЧ СОЛОНГОС УЛСЫГ ЗОРИОД ИРЛЭЭ

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, чиглэл, “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас боловсролын чиглэлд хамтын ажиллагаат улс, хот, дүүргүүдтэй багш, сурагчдын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгтэй хамтран ажиллах хүрээнд гурав дахь жилдээ хэрэгжиж буй “Сурагч солилцооны хөтөлбөр”-өөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 6-9 дүгээр ангийн улс, нийслэл, дүүргийн чанартай олимпиадуудад амжилт үзүүлсэн сурагчдын төлөөлөл болох 20 сурагч 3 багшийн хамт энэ сарын 13-18-ны өдрүүдэд Ёнсү дүүрэгт зочлоод ирсэн.

Сурагчдын төлөөллийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сурагчид Солонгос улсад өнгөрүүлсэн өдрүүдэд их зүйл сурч мэдэж, олон найзуудтай боллоо, биднийг дэмжиж энэхүү боломжийг олгосон дүүргийн удирдлага, хамт олонд баярлаж талархаж байна гэдгийг онцолж байлаа.

Leave a Reply

  • Facebook