быстрый займ на карту
Үзсэн: 394

“ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” АЯНЫГ 8 ДУГААР ХОРООНД ӨРНҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил, дүүргийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд 8 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн 8  дугаар хороонд аяны нээлт боллоо.

Аяны хүрээнд дүүргийн удирдлагууд, хэлтэс албадын дарга нар иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болсон. Аяныг 3 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  зохион байгуулах бөгөөд хуваарийн дагуу 8 дугаар хороонд 8  дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулах юм. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аянд иргэд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook