быстрый займ на карту
Үзсэн: 277

“МОНГОЛ ГЭР ТӨВ”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол Холт Хүүхдийн Халамж НҮТББ болон БНСУ-ын Холт Хүүхдийн Халамжийн байгууллагуудын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн өрх болон хүүхдүүдийн төлөөх нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор 12 дугаар хороонд “Монгол гэр төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зорилтот бүлгийн өрх, хүүхдүүдийг дэмжих “Монгол гэр төв”-ийг санаачлан байгуулсан Холт хүүхдийн байгууллагын хамт олонд дүүргийнхээ иргэдийнхээ өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга И Ин Уг, БНСУ-ын Үнэт цаасны санхүүжилтийн корпораци “Мөрөөдөл хуваалцах” сангийн Удирдах зөвлөлийн дарга Жон Ван Гюү, Холт хүүхдийн халамжийн байгууллагын Ерөнхийлөгч Ким Ху Хён, Монгол холт хүүхдийн халамж НҮТББ-ын Гүйцэтгэх захирал М.Наранзаяа нар болон холбогдох албаны төлөөлөл, иргэд хүүхэд багачууд оролцлоо.

Leave a Reply

  • Facebook