быстрый займ на карту
Үзсэн: 208

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Жалайнуур дүүрэгт зохион байгуулагдсан  “Маммот Прейри” Хятад-Монголын хамтарсан Олон улсын буухиа тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид амжилттай оролцож, алтан медалийн эзэд боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд Орос, Монгол, Хятад улсын 70 багийн 400 гаруй баг тамирчид оролцож, газрын зураг дээр луужингаар зүг чигээ олж 23 цэгт нийт 7 км замыг туулан, даалгавар гүйцэтгэсэн байна. Баг тамирчдыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан баяр хүргэж, амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook