быстрый займ на карту
Үзсэн: 160

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтын явцтай танилцлаа.

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтыг БСШУСЯ-наас үе шаттайгаар зохион байгуулж байна. Тус сургалтыг зохион байгуулах үндэсний хэмжээний 550 сургагч багш нарыг 2019 оны 08 дугаар сарын 05-10-ны өдрүүдэд  бэлтгэсэн байна. Сургагч багш нар 08 дугаар сарын 15-наас орон нутагт сургалтыг зохион байгуулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд 08 дугаар сарын 27-30 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 20 сургуулийн бага ангийн 400 гаруй багш 4 өдрийн сургалтад хамрагдаж байгаа бөгөөд сургалтын явцтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа.

Сургалтад хамрагдаж байгаа багш нарын идэвх, оролцоо сайн байгаа талаар сургагч багш нар онцолж байна.

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол асуудал нь чанарын сайжруулалт юм. Энэ удаагийн сайжруулалт нь зөвхөн сургалтын хөтөлбөрийн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулснаараа онцлог болж байна. Сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахаас гадна тэдгээрийг хэрэгжих нөхцөл боломжийг бий болгох, хэрэгжилтийг дэмжих зорилготойгоор сургалт семинар зохион байгуулагдаж байна.

 

Leave a Reply

  • Facebook