быстрый займ на карту
Үзсэн: 258

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 117-ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ ОРОЛЦЛОО

Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 117 дугаар сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож сурагчид, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүдэд сургуулийн 10 жилийн ойн баяр болон хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргээд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Мөн нээлтэд Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, 117 дугаар сургуулийн захирал Б.Болортуяа, багш, ажилтнууд, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм. Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль нь энэ хичээлийн жилд нийт 1450 сурагч суралцах бөгөөд 1 дүгээр ангийн 5 бүлэгт 200 гаруй хүүхэд элсэн суралцана.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр хичээл сурлага, урлаг спортоор бусдыгаа манлайлсан  12б ангийн сурагч  Гансэлэмийн Анар-Эрдэнэд дүүргийн Засаг даргын шагнал “Тэргүүний сурагч” медаль гардуулан хичээл, сурлагад нь амжилт хүслээ.

Энэ хичээлийн жилд тус сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Ойгоо угтаж 10 бүтээлч ажил хийхээр төлөвлөж  ажлын гүйцэтгэл 85%-тай байна. Тус сургуульд 2019 онд нийслэлийн 65 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар “Жишиг цэвэрлэх байгууламж” барих ажлыг “Морьт тунг” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 95%-ийн гүйцэтгэлтэй байна.  Мөн 50 сая төгрөгөөр дээврийн их засварын ажлыг “Номуун заяа” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулж байна.

 

Leave a Reply

  • Facebook