быстрый займ на карту
Үзсэн: 330

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт 9 дүгээр сарын 1-ний өдөр боллоо. Энэ жил дүүргийн нутаг дэвсгэрт төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургууль, 27 цэцэрлэг, Албан бус-насан туршийн боловсролын 1 төв, төрийн бус өмчийн 8 сургууль, 27 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 39000 мянга орчим суралцагч суралцана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус дүүргийн ерөнхий боловсролын 72 дугаар дунд сургуулийн нээлтэд оролцлоо.

Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийг нийт 2552 сурагч суралцан төгсөж, 9 дүгээр анги төгссөн 1881 сурагчаас 1454  сурагч буюу 77.3%-ийг 10 дугаар ангид элсүүлэн суралцуулаж байна.. Мөн дүүргийн хэмжээнд 1 дүгээр ангийн 87 бүлэгт 3340 гаруй хүүхэд элсэн суралцана.

 

2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх, бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана. Энэ ажлын хүрээнд хичээл үйл ажиллагааг зохион байгуулах багшийг нарыг 100% сургалтад хамруулж байгаа бөгөөд сургалтад 1608 багш, удирдах ажилтнууд хамрагдсан.

Энэ хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, буулгаж шинэчилж байгаа 3 цэцэрлэг, 3 сургууль, 2 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 11 дүгээр хороонд 175 хүүхдийн ортой цэцэрлэг, 61 дүгээр сургуулийн спорт заалны барилга тус тус ашиглалтад орно.

Leave a Reply

  • Facebook