быстрый займ на карту
Үзсэн: 150

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 103 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ ОРОЛЦЛОО.

Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 103 дугаар цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож хүүхэд багачууд, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэлээ.

Өнгөрсөн хичээлийн жилд 103 дугаар цэцэрлэг нь 12 бүлэгт 494 хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай явуулсан бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 5 настай 30 хүүхдийг “Их ханд” цэцэрлэгт хамруулснаар хамран сургах тойргийн 5 настай хүүхдүүдийг 100 хувь сургуульд бэлтгэж чадсан.

2019-2020 оны хичээлийн жилд 103 дугаар цэцэрлэгт нийт 619 хүүхэд хамрагдсан бөгөөд 2 настай буюу бага бүлэгт цахимаар 140 гаруй хүүхэд хамрагдсан.

Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төслийн хөрөнгөөр хийгдэж буй их засварын хүрээнд цэцэрлэгийн гадна фасад, цонх, цахилгааны монтажийг бүрэн сольж, шинэчилсэн. Мөн Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 8 бүлгийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгын ажлыг хийж байгаа бөгөөд 2019 онд ашиглалтад орсноор нийт 20 бүлэгтэй болж хамран сургах тойргийн бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадна.

Leave a Reply

  • Facebook