быстрый займ на карту
Үзсэн: 134

ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЯНЫ ХҮРЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН 89 САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭН АЖИЛЛАЛАА

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор дүүргийн 12 дугаар хороонд 8 дугаар сарын 6-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг өрнүүлэн ажиллалаа.

Аяны хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, хэлтэс албадын дарга нар оролцон аяны хүрээнд иргэдийн санал, хүсэлтийн дагуу хэрэгжүүлсэн ажлын талаар иргэдэд танилцуулсан юм. Энэ хугацаанд тус хорооны 241 иргэний 259 санал, хүсэлтийг хүлээн авч 89 санал, хүсэлтийг шийдвэрлэн, 6 санал, хүсэлтийг холбогдох газар уламжлан, үлдсэн санал, хүсэлтийн шийдвэрлэхээр дүүргийн холбогдох хэлтэс, албадууд судлан ажиллаж байна. Тус аяныг дүүргийн хэмжээнд 3 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Leave a Reply

  • Facebook