быстрый займ на карту
Үзсэн: 181

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, ДЭЛХИЙН ЗӨН-МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн тогтвортой хөгжил, дүүргийн иргэдийн сайн сайхан амьдралыг цогцлоон бүрдүүлэхийн төлөө харилцан дэмжлэг, туслалцаа үзүүлж идэвхтэй хамтран ажиллах зорилготой хамтын ажиллагааны санамж бичигт дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Флипп Ийвэрт нар гарын үсэг зурлаа.

Дэлхийн зөн олон улсын байгууллага нь 2011 оноос хойш Чингэлтэй дүүрэгт хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд дүүрэгт хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг тайлагнан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд дээр харилцан санал солилцов.

Leave a Reply

  • Facebook