быстрый займ на карту
Үзсэн: 340

МОД ТАРИХ ӨДӨРЛӨГӨӨР 615 ШИРХЭГ СУУЛГАЦЫГ ТАРИЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ногоон байгууламж нэмэгдүүлэх, мод тарих ажлыг зохион байгуулах тухай А/589 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Ногоон дүүрэг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ногоон байгууламж, мод тарих ажлыг бүх шатанд зохион байгуулах зорилгоор Чингэлтэй Хайрхан уулын өвөр бэлд “Мод тарих өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр дүүргийн удирдлагууд, хэлтэс, албадын дарга, албан хаагчид, хороодын Засаг дарга нар, Ажлын албаны албан хаагчид зэрэг 123 хүн 615 ширхэг суулгацыг тарилаа.

 

 

Leave a Reply

  • Facebook