быстрый займ на карту
Үзсэн: 598

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдын санаачилгаар Чингэлтэйчүүд бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотынхоо хоймор болсон Чингэлтэй Хайрхан уулынхаа энгэр бэлд Хөнгөн, атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо.

Тус талбайн нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон албаны төлөөлөл, Чингэлтэй дүүргийн иргэд зэрэг нийт 20000 гаруй хүн оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ баг болон дүүргийн удирдлагуудын багийн нөхөрсөг тоглолт, урлаг, соёлын арга хэмжээ, гимнастик, цирк, галын техникийн спортын үзүүлэх тоглолт зэрэг боллоо.

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудал, 18 нэр төрлийн 43700 ширхэг мод, бут, сөөгтэй 80 мянган га талбай ногоон орчин бүхий томоохон бүтээн байгуулалт болж байна.

Тус талбай нь дэлхий дахины спорт болсон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхэд, залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

default

 

 

Leave a Reply

  • Facebook