быстрый займ на карту
Үзсэн: 629

ШИНЭ ХОРОО ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Монгол базальт” ХК нар хамтран дүүргийн 7 дугаар хороонд АГААР ОРЧНЫ БОХИРДОЛ БУУРУУЛАХ “ШИНЭ ХОРОО” төсөл амжилттай хэрэгжүүлж дулааны алдагдал өндөртэй 54 айл өрхийн байшинг сонгон авч базальт чулуун хөвөнгөөр дахин дулаалж, цахилгаан халаагуурт шилжүүлэн хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад жишиг төсөл боллоо.

Төслийн өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд болж хамрагдсан өрхүүдэд “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ” шошиг бүхий гэрчилгээ олголоо. Төслөөр дахин төлөвлөлт болон дэд бүтцийн төвд холбогдох боломжгүй айл өрхөөс сонгон байшингийн дээвэр, хана, шалыг дулаалж байшинг дулаан алдагдалгүй болгох, халаалтыг цахилгаан халаалтаар шийдэх, эко жорлонгийн ажлуудыг цогцоор нь шийдсэн юм.

Төсөлд хамрагдсан иргэн н.Нямдаваа ярихдаа “Өвөлдөө 2 портер нүүрс 300-400 мянгаар авч түлдэг байсан бол байшингаа дулаалаад цахилгаанаар халдаг болсноос хойш өвөлдөө 80 гаруй мянгыг л төлдөг болсон, мөн шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахаар бүр ч бага төлдөг, хэмнэлттэй бөгөөд гэр орон нь хамаагүй цэвэрхэн болсон” талаар ярьж байлаа.

 

Leave a Reply

  • Facebook